2021-2022 хичээлийн жилд хүүхдүүд сургууль орчмын зам хөндлөн гарахад шар дарцаг ашиглах аяныг  эхлүүлсэн билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн гаргасан Захирамжийн дагуу замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аян үргэлжилж байна.

Зам гарахын өмнө гартаа шар дарцаг барьж жолооч нар харагдахаар бариад зам хөндлөн гарах болсноор сургууль орчимд гарах зам тээврийн осол 32.5 хувиар буурсан байна. Шар дарцагны цацруулагч 150-200 метрийн зайнаас харагддаг байна. Иймд эцэг, эхчүүд болон сурагчдыг зам хөндлөн гарахдаа шар дарцаг ашиглаж байхыг ТЦА-наас уриалж байна.

Шар дарцгийг хэрэглэх заавар:

1. Гарцны хажууд байрлуулсан шар дарцгийг авна

2. Авто замын хашлагаас нэг алхам зайд зогсож, шар дарцгийг урагш өргөн дохион өгнө

3. Баруун, зүүн тал руу харна

4. Автомашин зогссон үед шар дарцгийг дээшээ
боон урагш сунган дохио өгөөд зам хөндлөн гарна

5. Гарцаар гараад шар дарцгийг зориулалтын саванд буцаан хийнэ.