Наадмын өдрүүдэд нийслэлийн иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгийг зорьж амралт зугаалгаар явж буй.

Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагын зүгээс хөдөөг зорьж буй иргэдэд айлаар хэсэхгүй байх, олон нийт цугларсан газар очихгүй байхыг сануулсаар буй.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөмж өгч, зовинолоо илэрхийлжээ. Тэрээр “Эрүүл мэндийн салбарыхан маань цар тахлыг бууруулахаар, нэг ч гэсэн амь насыг энэ өвчнөөр алдахгүйн тулд цаг наргүй, амрах чөлөөгүй ажиллаж байна. Бид хөдөө гадаа гарч, дархлаагаа сэргээхийг ч дэмжиж байгаа.

 

Гэвч энэ зураг дээрх шиг аялмааргүй байнаа. Хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламж хязгаарлагдмал.

Орон нутгийн эмнэлгүүдийнхээ байдлыг хүндрүүлэхгүйн тулд ЗӨВХӨН ГЭР БҮЛээрээ уул, усандаа амраад ирээрэй. Та бүхнээсээ хүсэж байна бас гуйж байна” гэжээ.