Эмэгтэй хүн буддаггүй байхдаа үзэсгэлэнтэй, будагтай үедээ хүчирхэг гэдэг. Тэгвэл таныг улам хүчирхэг харагдуулах, мөн гоо үзэсгэлэнг тань тодотгох будалтуудыг хийдэг артист Bella өдгөө Арабын нийслэл Дубай хотноо ажиллаж амьдарч буй.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэг хүнийг 5-10 сая төгрөгөөр буддаг болсон тухайгаа бичиж, хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй байснаа онцолжээ.

Bella “Би Монголд 500 мянган төгрөгөөр буддаг байсан. Хүмүүс намайг үнэтэй, шуналтай хүүхэн гэж ярьдаг байсан ч чадварыг маань үнэлэх газар байгаагүй, боддог ч үгүй зөвхөн мөнгө тооцдог байсан. Харин Дубайд нэг хүнийг 5-10 саяар буддаг тарифт миний чадвар орж байна лээ. Супер үү? Миний чадварыг ингэж гоё үнэлж байна шүү дээ. Ур чадвар маань ийм өндөр үнэлгээтэй байсныг батлуулах ямар гоё гээч. Миний гарт бүх юм байна. Будганд биш миний толгойд ур чадвар байна. Одоогийн байдлаар техникээрээ энд нэгт орж байна гэж мэргэжлийнхэн хэлсэн. Намайг яаж ингэж будаад байгаа юм бэ суралцая гэсэн хүсэлтүүд маш их ирж байна” гэсэн байна.

Монголын шилдэг нүүр будагчдын нэг Белла буюу Б.Алтанзул БНСУ-д нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн бөгөөд БНЭУ болон ХБНГУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.
Белла хүн болгоны дахин давтагдашгүй төрхийг бүтээхийг эрмэлздэг бөгөөд түүний зөвлөгөө яахын аргагүй охид бүсгүчүүдийн тулгамдсан асуудлыг шийдэхэд нь тусалдаг байна.