Монголын хамгийн том үндэсний үйлдвэр, “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн багагүй хугацаанд ажиллаж буй.

Өөрийн гэсэн хур хөрөнгөтэй түүний бага бэр хадам ааваасаа дутахааргүй нэр хүндтэй. Тэр бол Азийн топ модель Оюунгэрэл. Алдарт Андрей Кимын моделиудын нэг гэгддэг тэрээр айлын бэр орохоос өмнө хэд хэдэн хүнтэй нэр холбогдож байсан ч, өөрөөсөө даруй 5 насаар дүү залууг амьдралынхаа ханиар сонгож, хоёр хүүхэд төрүүлж өгсөн.
Өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ хүмүүжүүлээд завгүй байсан загвар өмсөгч бүсгүй өдгөө мэргэжлийн ажлаа хийгээд их л завгүй яваа гэнэ лээ. Тэрээр өдгөө Өгий нуурт ээлжит зураг авалтдаа гарчээ.