Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Хүүхнүүдийн хүсэмжит залуу, эрчүүдийн дууриалал болж явдаг BRO” жүжигчин П.Баттөр
Папарацци

“Хүүхнүүдийн хүсэмжит залуу, эрчүүдийн дууриалал болж явдаг BRO” жүжигчин П.Баттөр

Эрхэм админBy Эрхэм админ06/01/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын бодибилдэнгийн спортыг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулж яваа хүн бол “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр анх дэлгэцийн урлагт хөл тавьсан жүжигчин П.Баттөр.
Үзэгчид жүжигчин П.Баттөрийн анхны дүрийг Түвшин гэж андуурдаг. Тэгвэл жүжигчин залуу анх “Хархны өгөөш” кинонд эсрэг талын дүр дээр ажиллаж байжээ. Харин цэргийн албанд татагдаж буй доожоогүй залуугийн дүр түүнээс илүү ур чадвар, авьяас шаардсан тухай дурссан байдаг. П.Баттөрийн удамд урлагийн хүн байхгүй. Харин хүсэл мөрөөдлөөрөө энэ мэргэжлийг эзэмшиж, эзэн нь болно гэж өөртөө амлажээ.

“Тусгай салаа” кинонд бие муутай, эхнэрээ царайчилсан шинэхэн цэрэг маань багаасаа спортод хорхойтой хүүхэд байжээ. Ялангуяа, сагсан бөмбөгт. П.Баттөр “NBA”-ийн тоглолтыг алгасахгүй үздэг. “Golden state warriors” багийн дэмжигч, Стефен Карригийн шүтэн бишрэгч юм байна. Харин найзуудтайгаа гудамжны шийд хэсч, ширэн бөмбөг шидэж явсан хүүхэд нас нь гэгээн дурсамж болон сэтгэлд нь үлджээ.
Тэрээр сагсан бөмбөгөөс гадна бодибилдинг, фитнессээр хичээллээд 17 жил болж байна. Мэргэжлийн тамирчин гэж онцолж болно. Учир нь П.Баттөр 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан туршлагатай юм байна.
Уран бүтээлч, жүжигчин хүн үргэлж олны нүдэнд ил байдаг тул гоо сайхан, биеийн хөгжилдөө анхаарах зайлшгүй шаардлагатай. Жүжигчин П.Баттөрийн хувьд ч эрүүл чийрэг биеийнхээ хүчинд Монголын хамгийн сайхан залуугаар шалгарч байсан удаатай. Тэрээр долоо хоногийн 3-4 өдрийг фитнесс клубт өнгөрүүлдэг юм байна. Тогтмол бэлтгэлдээ дасчихсан учир хааяа бэлтгэл хийхгүй бол нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг гэж тэрээр ярьж байв. П.Баттөр нэг удаагийн бэлтгэлдээ 90-120 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө гаргаснаар хүссэн үр дүндээ хүрэхэд алхам алхмаар ойртдог гэнэ. Хойч ирээдүй болсон залуусыг зөвхөн бодибилдинг гэлтгүй өөрийн хүссэн спортоор хичээллэхээр шийдсэн бол тууштай байж, үр дүнг нь заавал үзээрэй гэж боди Түвшин уриалж байна лээ.

фото сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.