Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шүүхээс оргосон сэжигтэн цагдан хорих байранд учир битүүлгээр нас баржээ
Папарацци

Шүүхээс оргосон сэжигтэн цагдан хорих байранд учир битүүлгээр нас баржээ

Эрхэм админBy Эрхэм админ09/23/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ.

Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүхээс түүнийг цагдан хорих захирамж гаргаж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж. Түүнийг хоригдож байх үед хэн нэгэн өрөөнд нь ороогүй, ухаан алдаж таталт өгч байгаа дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд Б.Баянбаатар гэх 29 настай хүмүүжигч оргосон билээ. Түүнийг есдүгээр сарын 2-ны 09.30 цагийн үед Мандал сумын нутаг, Нурамт гэх газраас цагдаагийн ажилтнууд олж саатуулсан юм. Хулгайн хэрэгт ял шийтгүүлсэн тэрбээр замаасаа айлаас морь хулгайлж унасан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон.
Хорих ангиудаас хүмүүжигч нар оргосон асуудлыг ШШГЕГ-ын удирдлага хэлэлцэж байхтай зэрэгцээд цагдан хоригдсон хүн учир битүүлгээр нас барсныг тус газрын удирдлага анхааралдаа авсан биз ээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.