Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

    05/28/2025

    14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

    05/28/2025

    Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

    05/27/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалт, оффтейк гэрээг ил тод болголоо
Мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалт, оффтейк гэрээг ил тод болголоо

Эрхэм админBy Эрхэм админ11/09/2022Updated:12/01/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нүүрс тээврийн мэдээллийг хүссэн иргэн, хүссэн үедээ вэб сайтаас авах боломжгүй байсан бол өнөөдрөөс эхлээд  “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллээ олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж эхэллээ.

 

Тус компанийн www.ett.mn вэб сайтад хандан уурхайгаас хэдэн тээврийн хэрэгслээр хичнээн тонн нүүрс гарч байгаа тухай болон нүүрс тээвэртэй холбоотой нэгдсэн мэдээллийг авдаг болж байгаа тухай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.

 

Нүүрс тээврийн мэдээллийг авахдаа, www.ett.mn вэб сайтад нэвтэрч баруун дээд буланд ЭТТ нээлттэй уурхай шар өнгөөр онцолсон цэс дээр дарна.  Тээврийн нэгдсэн мэдээлэл, Гэрээний нэгдсэн мэдээлэл, Олборлолтын гэрээ гэсэн хэсэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн www.ett.mn вэб сайтын

  • ЭТТ нээлттэй уурхай/Тээврийн нэгдсэн мэдээлэл:https://ett.mn/mn/news/single/4867?full-screen=true
  • ЭТТ нээлттэй уурхай/Гэрээний нэгдсэн мэдээлэл: https://ett.mn/mn/file-viewer/4869?full-screen=true
  • ЭТТ нээлттэй уурхай/Олборлолтын гэрээ: https://ett.mn/mn/news/single/4870 линкээр орж дэлгэрэнгүй үзнэ үү.

 

Нүүрс тээвэртэй холбоотой мэдээллүүдийг олон нийтэд ил болгосноор худалдан авагч, тээврийн компаниуд гээд олон нийтийн дунд хаалттай байдаг мэдээллүүд цэгцэрч эхэлж байна. Цаашид цахим мэдээллийг улам боловсронгуй болгоно. Мөн Цагаан хадны мэдээллүүдийг ил тод болгох ажил хийгдэж байна.

 

Энэ үеэр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оффтэйк гэрээ болон нүүрс тээврийн экспорт, валютын орлогын сүүлийн үеийн мэдээллээс танилцууллаа. Тэрээр, “оффтэйк гэдэг нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах  гэрээ юм.  Энэ компани дээр ийм төрлийн дөрвөн гэрээ байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр замын төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, Газрын тос дамжуулах хоолой барих төсөл. Эдгээр  төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар хийсэн гэрээ.  Олон улсын жишгээр төсөл хөтөлбөрүүдийг оффтэйк гэрээгээр санхүүжүүлээд явдаг практик байдаг. Үүний дагуу хийгдсэн гэрээ.

 

Үүнээс гадна ямар нэгэн төсөлтэй холбоогүй ч урьдчилгаа төлбөрөө аваад, нүүрсээ дараа нь нийлүүлэх нөхцөлтэй дөрвөн гэрээ байна. Томилогдсоноос хойших хугацаанд худалдан авагчидтайгаа уулзаж байгаа бөгөөд цаашид урьдчилж мөнгө авдаг байдлыг зогсоож, бизнесийн зарчмаар ажиллах бодлого баримтална.

 

Засгийн газрын 362 дугаар тогтоол гарах үед 202 машинаар 19,8 мянган тонн нүүрс гаргаж байсан байна. Үүнийг нэмэгдүүлж хамгийн оргил үеийн мэдээгээр 2022 оны 11-р сарын 04-ний өдрийн байдлаар 833 тээврийн хэрэгслээр 92,2 мянган тонн нүүрс гаргалаа.

 

Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойш 81,8 сая ам.долларын үнэлгээтэй, 804,2 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу ачуулсан байна. Өнгөрсөн 7 хоногт 20,6 сая ам.доллар дансанд орж ирээд байна.

 

Өмнөх удирдлагууд валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр арай сул ажиллаж байсан гэдгийг үгүйсгэхгүй. Нүүрсний хулгай гэдэг дээр мэдээлэл хаалттай байх тусам олон нийтэд хардлага төрүүлээд байгаа. Үүнийг ил тод болгосноор олон нийт хянаад эхэлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Тээвэрлэлт нэмээд эхлэхээр олборлолт, ачилтыг нэмэгдүүлэх асуудал үүсэж байна. Тийм учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио сайжруулах зүйлс байна.” хэмээн танилцууллаа.

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

У.Хүрэлсүхийг “долоовол” сайдын суудалд батаараа суухын жишээ Н.Учрал

05/28/2025

14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ

05/28/2025

Д.Батбаяр,Т.Баясгалан нарын хэргийг давж залдах шатны шүүхээр хэлэлцэнэ

05/27/2025

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү гавьяатын нандин агшин

05/26/2025

Дуучин Amra найзынхаа нөхөртэй давхар амраглаж, хүүхэд өнчрүүлжээ

05/26/2025

Амараа тэнгисийн эргээс бус эх орноосоо хайраа оллоо

05/26/2025

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

05/26/2025

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.