Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гэрээгээр тохирсон эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч үнийг бууруулахаар шаардах эрхтэй
Мэдээ

Гэрээгээр тохирсон эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч үнийг бууруулахаар шаардах эрхтэй

Эрхэм админBy Эрхэм админ12/09/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Туршилтаар

Иргэн Бат-Эрдэнэ 2017 онд  “Мерседес бенз Жи класс” маркийн автомашинаа “Ургац хүдэр” компанид худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч машиныг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй. Иймд иргэн Бат-Эрдэнэ машины төлбөрийн үлдэгдэл,  алданги нийт 414,754,666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Худалдан авагч компани машины үнэ 300,000 еврог төлөх үүргээ биелүүлж, хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч тухайн машин Брабус тоноглолгүй, зөвхөн гадна талдаа хийгдсэн, бүрэн бус байсан нь илэрсэн тул үнийн талаар төөрөгдсөн гэж үзэж төлбөр төлөхгүй, харин илүү төлсөн мөнгөө авна гэж маргасан байна.

Анхан шатны шүүх худалдан авагч буюу хариуцагчийг төөрөгдсөн гэх үндэслэлгүй, талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу 236,167,627 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг төөрөгдсөн гэж дүгнэн  16,289,526 төгрөг болгож багасгасан.

Хяналтын шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийг төөрөгдсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Талуудын  мэтгэлцээний үр дүнд  “машины үнэ бодитой эсэх” асуудал маргааны зүйл болсон ба машины үнийг талууд тохиролцохдоо тухайн машины марк, өнгө үзэмж, үйлдвэрлэгдсэн он, машины дугаар (11-11), Брабус тоноглол зэрэг хүчин зүйлийг харгалзан тогтоосон байна. Энгийн “Мерседес бенз Жи класс” маркийн машин тухайн үед 180,000 еврогийн үнэтэй байсныг талууд маргаагүй бөгөөд гэрээний зүйл болох автомашиныг 300,000 еврогоор тохирсон нь дээрх хүчин зүйлүүдтэй холбоотой. Гэтэл нэхэмжлэгч Брабус тоноглол бүрэн хийгдсэн гэдгийг нотолж чадаагүй, зөвхөн гадна талын тоноглол хийгдсэн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон тул машины үнийг бууруулах үндэслэл бий болсон гэж хяналтын шатны шүүх үзсэн.

Иргэний хуульд зааснаар худалдан авагч доголдлын улмаас эд хөрөнгийн үнийг бууруулахыг шаардах эрхтэй байдаг тул үнийг бууруулан 95,712,126 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.