Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»С.ЭНХБОЛД: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 500 гаруй мянган иргэн хамрагдаад байна
Мэдээ

С.ЭНХБОЛД: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 500 гаруй мянган иргэн хамрагдаад байна

Эрхэм админBy Эрхэм админ11/04/2022Updated:12/19/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу  Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн насны бүлгээсээ  хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.11.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийгдэж байгаа  Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай газар дээр нь танилцаж байна.

2022 оны 11 сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4 хувь нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.


Тэрбээр “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 

  • 175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
  • 24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
  • 15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
  • 15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
  • 10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна. ” гэв.

Байршлаар нь харуулбал 256,718 буюу 51,2 хувь Улаанбаатар хотод, 245,021 буюу 48,8 хувь нь орон нутагт байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд

  • Баянзүрх дүүрэг 62,432,
  • Баянгол дүүрэг 69,570,
  • Сонгинохайрхан дүүрэг 36,654 ,
  • Хан-Уул дүүрэг 29,407 ,
  • Сүхбаатар дүүрэг 29,407 ,
  • Чингэлтэй дүүрэг 14,917 ,
  • Налайх дүүрэг 10,146,
  • Багануур дүүрэг 4,737 ,
  • Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.

Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457  , Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна.

Мөн 2021-2022 онд 25.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг,  5 дүүргийн эрүүл мэндийн төвд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг олон улсын стандартын дагуу засварлаж, бүрэн тохижуулж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай  1,452 ширхэг тоног төхөөрөмжийг  худалдан авч суурилуулж, дэмжих төвүүдийг байгуулж иргэдэд  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттай бөгөөд  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон бөгөөд үүнд улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны багаж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амыг хамруулснаар амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтойг илрүүлэгт хамрагдсан 500.000 хүний жишээ харуулж байна. 

Түүнчлэн оюутны эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор Эерэг хандлага –Эрүүл оюутан аяныг мөн энэ сараас эхлүүллээ.
Иргэд та бүхнийг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.



ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.