Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа тайруулжээ
Папарацци

Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа тайруулжээ

Эрхэм админBy Эрхэм админ01/26/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Түлэнхийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн 80% нь осгосон байдалтай байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд гадаа осгож хөл, гараа тайруулах нь ихэсчээ. Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа тайруулжээ.

Түлэнхийн төвд өдөртөө 30 гаруй иргэн осгосон байдалтай ирж хөл, гараа тайруулж байна. Шөнөдөө -40 хэм хүрч хонож байгаа энэ үед осгож, хөлдөж эмнэлгийн байгууллагад хүргэгдэж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Ганцхан хоногт 30 гаруй иргэн хөлдөлтийн байдалтай ирж, 80% нь хөл гараа тайруулсан харамсалтай мэдээллийг түлэнхийн төвөөс бэлтгэлээ.

Түлэнхийн төв ашиглалтад ороод гурван сар болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед түлэнхийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо буурахгүй эсэргээрээ нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож эмнэлгийн байгууллагад хүргэгдэн хөл, гараа тайруулах тохиолдол буурахгүй байна. Эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хагалгаанд орох иргэдийн тоо ч нэмэгджээ. Осгож ирж байгаа иргэдийн дийлэнх нь 4 зэргийн буюу хүнд хэлбэрийн осголттой ирж тусламж үйлчилгээ авч байна.

Түлэнхийн төвийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Т.Нарантунгалаг Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ хугацаанд хүүхэддээ тавих хараа хяналтаа байнга чангатгаж байх шаардлагатай байна. Учир нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд насаараа тахир дутуу явах эрсдэл үүсэж байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Харин насанд хүрэгчдийн хувьд архийг зохистой хэрэглэж, хүйтний улиралд анхаарал болгоомтой байхыг мөн санууллаа.

Б.Мөнхжаргал

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.