Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хөгжлийн банканд хохирол учруулсан хэрэгт охин компанийнх нь захирлыг шалгаж дуусав
Папарацци

Хөгжлийн банканд хохирол учруулсан хэрэгт охин компанийнх нь захирлыг шалгаж дуусав

Эрхэм админBy Эрхэм админ02/02/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Д.Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн оны есдүгээр сард саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл эл хэргийн нэг холбогдогч, Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болормаад холбогдох үйлдлийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор “Ди би эм ассет менежмент ҮЦК”-ийн захирлынх багтсан юм.

2019 онд дээрх төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 15 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан юм байна.

“Дархан арьс ширний цогцолбор парк” төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан аж үйлдвэрийн парк” орон нутгийн өмчит ХХК байгуулсан бөгөөд эл төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Д.Энхбаярыг томилсон. Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 15 тэрбумын хөрөнгө оруулалт “Дархан арьс ширний цогцолбор”-ын төсөлдөө авсан билээ.

Уг зээлийг гаргахад “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, Хөгжлийн банкандаа хохирол учруулсан хэмээн буруутгагдаж буй аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.