Завхан нутгаас УИХ-д сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн гэр бүлийн хамт Турк улсад аялсан тухайгаа түүний охин Ц.Пүрэвжаргал өөрийн цахим хуудаснаа онцолсон байна.
Мөн тэрбээр анх удаагаа өөрийн нөхөр О.Долгионтой хамт байгаа дүрсээ олонд дэлгэлээ. Тэдний хувьд өнгөрсөн 2019 оноос болзож нэг гэрт олсон байдаг. Блүүмберг сувгийн эзэн гэдгээр олонд танигдсан О.Долгион эхнэр хүүхэдтэй байсан ч, тэднийгээ орхиж өөрөөсөө даруй 10 гаруй насаар дүү Ц.Пүрэвжаргалтай дэр нэгтгэсэн түүхтэй.
Ц.Пүрэвжаргалын хувьд АНУ-д зохиосон гэр бүлээ цуцалж, анхны амьдралаасаа төрсөн хоёр охинтойгоо Монголд амьдарч байсан гэх.
Ямартаа ч, эрхэм гарьд гишүүний хаврын чуулганаас өмнөх амралт ийнхүү өнгөрсөн бололтой.