Өсвөр насны хоёр охин өндрөөс унаж, амиа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны 09:00 цагийн орчимд 15-16 насны хоёр охин Хан-Уул дүүрэгт байрлах орон сууцнаас унаж, амиа алдсан байна. Урьдчилсан байдлаар талийгаач охид амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд эцэг, эхчүүд та бүхнийг хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.