Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дархан-Уул чиглэлийн замын тендерт оролцогчоос Х.Оргил-Эрдэнэ автомашин хахуульд авчээ
Папарацци

Дархан-Уул чиглэлийн замын тендерт оролцогчоос Х.Оргил-Эрдэнэ автомашин хахуульд авчээ

Эрхэм админBy Эрхэм админ03/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон, ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад, зарим хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна.

Тухайлбал, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ болон Хонконгийн “Cathay Pacific” авиа компанийн 216 зорчигчтой онгоцыг алан хядагч барьцаалах үед үйлдлийг нь таслан зогсоосон хэмээн хэвлэлд бичиж байсан, “Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг албан тушаал эрхэлж байсан З.Буяннэмэх нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Х.Оргил-Эрдэнэ нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд барихаар болсон Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон аж.

Энэ үедээ Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог хүртэлх 30.53 км замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” ХХК-ийг шалгаруулсан юм байна. Ингээд З.Буяннэмэх эхлээд гурван сая төгрөг өгснийг “халаасалсан” гэнэ.

Дараа нь “Лексус RX-350” загварын автомашиныг найз Б.С-ийнхөө нэр дээр авсныг хууль сахиулагчид тогтоосон аж. Уг нь “Чайна гео инженеринг корпорац” ХХК нь тендерийн шалгуур хангахгүй байж.

Тодруулбал, тус компанийнхан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргааныг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад З.Буяннэмэхийн оролцоотойгоор Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнууд хахууль авч шалгаруулсан билээ.

Төрийн албан тушаалтанд хахууль өгсөн Заяабаатарын Буяннэмэх “Чайна гео инженеринг корпорац”-ыг ийнхүү шалгаруулснаар өөрийнхөө эзэмшлийн “Даблью экс пи” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бий болгосон гэнэ. Тэрбээр “Блюмон” оффис дахь “Даблью экс пи” компанийн албан өрөөндөө Х.Оргил-Эрдэнэтэй 2019 оны тавдугаар сарын сүүлчээр уулзаж, эхний хахуулийн мөнгөө бэлнээр өгсөн аж.
ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ дээрх чиглэлийн замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км замын ажлыг гүйцэтгэгч “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн захирал Лиу Хоннианаас 2019 оны арванхоёрдугаар сард 20 000 юанийн хахууль авсан үйлдэл дээрээ баригдаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан юм.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.