Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Поп опера дуучин Лим Хюн Жог Монгол Улсын аялал жуулчлалын элч болгоно
Папарацци

Поп опера дуучин Лим Хюн Жог Монгол Улсын аялал жуулчлалын элч болгоно

Эрхэм админBy Эрхэм админ09/07/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Лим Хюн-Жо нь АНУ-ын Нью-Иорк хотын Жуллиардын хөгжмийн сургууль, Флоренцын Сан Феличийн хөгжмийн академи, Венийн Франц Шубертын Консерватор, Ромын олон улсын хөгжмийн академи зэрэгт суралцан төгссөн мэргэжлийн дуурийн дуулаач юм.

Тэрбээр дэлхийн хэмжээний поп опера дуучин бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхтайваны медалаар шагнуулсан хамгийн залуу Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн.
Мөн Ази тивд энэ чиглэлийг үүсгэн байгуулахад онцгойлон манлайлж ажиллаж ирсэн төдийгүй залуу уран бүтээлчдийг чиглүүлж сургахад онцгойлон анхаардаг бүтээлч.

Тэрбээр Форбесийн жагсаалтад Азийн хамгийн нөлөө бүхий 30-аас доош насны 30 эрхэмд багтсан одоогийн байдлаар цор ганц хөгжмийн урлагийн төлөөлөгч бөгөөд CNN жагсаалтаар дэлхийн хамгийн сайн гурван поп опера нэг, BBC хөгжмийн сувгийн хамгийн нөлөө бүхий поп опера эхний тавд дэлхийн алдарт Сара Брайтмэн, Андреа Бочелли нартай хамт орсон байдаг.

Лим Хюн-Жо нь дэлхийн бүхий л томоохон театр, урлагын тайзад хамтын болон бие даасан тоглолтуудыг амжилттай хийсэн цөөхөн бүтээлчдийн нэг. Мөн 2013 онд түүний альбом нэг сая хувиас илүү зарагдсан рекорд тогтоожээ.

Дуурийн дуулаачийн ажлаас гадна Ромын олон улсын хөгжмийн академийн Гоцлол хөгжмийн тэнхимийн хүндэт профессор, “Грамми” хөгжмийн шагналын сонгох эрхтэй гишүүн зэрэг үүргүүдийг биелүүлдэг. Мөн ЮНЕСКО-ын Энх тайваны төлөөх урлагын элчээр томилогдсон байна. Түүний нэг мөрөөдөл нь Монгол Улсын “The Hu” хамтлагтай хамтарсан дуу хийх.

БОАЖЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.