Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Сэрэмжлүүлэг: БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Очирбат алба хаагчдаа зоджээ
Гэмт хэрэг

Сэрэмжлүүлэг: БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Очирбат алба хаагчдаа зоджээ

coolBy cool09/17/2023Updated:09/19/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цагдаагийн алба хүнд хүчир, дарга нарын дарамт шахалт их байдаг. Гэсэн ч цагдаагийн алба хаагчид ажилдаа эзэн болж төр, түмэндээ үнэнчээр зүтгэдэг. Харин тэдний хичээл зүтгэлийг цөөн алба хаагч үнэгүйдүүлж, цагдаагийн албаны нэр хүндийг унагаж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дэд дарга Очирбат гэгч өчигдөр /2023.09.16/ буюу амралтын өдөр алба хаагчдыг дуудан ирүүлж, архидан согтуурсан байна. Улмаар хэд хэдэн алба хаагчид гар хүрч, “Чи надад таалагдахгүй байна” гэж ямар ч шалтгаангүйгээр нэг алба хаагчийг зодож, зугтахад нь элдэж хөөж ухаан алдтал нь зоджээ. Үүгээр ч зогсохгүй ухаан алдсaны дараа нь хүртэл зодсон гэх мэдээлэл байна.

Зургийн тайлбар: БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Очирбат 

Ийнхүү ёс зүйгүй авирлахад нь цагдаагийн алба хаагчид болиулах гэхэд “…Та нар намайг яаж ч чадахгүй шүү!!! Миний дээр Цагдаагийн ерөнхий газарт дарга байна. …Та нар миний өмнүүр ордог хэн бэ” хэмээн агсамнаж, зодохын зэрэгцээ эхнэртээ хүртэл агсан тавьж танхайрчээ.

Хууль сахиулах үүрэгтэй, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой хүн нь өөрөө ёс зүйгүй авирлан, танхайрч, цагдаагийн албан хаагчдын биед халдсан нь гэмт хэрэг юм.

Зургийн тайлбар: БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга Очирбат 

Хэргийг ЦЕГ-ын дотоод хяналтаас шалгах болно. Улмаар сануулах, цалин эсвэл цол бууруулах шийтгэл оноогоод өнгөрнө. Харин зодуулсан алба хаагчид хохироод өнгөрөх юм. Хэдийгээр зодуулсан цагдаагийн алба хаагчид өргөдөл гаргах эрхтэй ч албаны нэр хүнд хэмээн бодоод зодуулаад, хохироод үлддэг байна.

Энэ мэт амны салиа арилаагүй байж болзошгүй ямар ч туршлага байхгүй ёс зүйгүй ахмадуудаа дарга болгосноор хэрэгтнээ барих биш дарга нартаа зодуулж гэмтэл авч  залуус эрүүл мэнд, ирээдүйгээрээ  нь хохироод байх уу.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.