Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэрэгт 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийнэ
Папарацци

“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэрэгт 60 хоногт багтаан нэмэлт ажиллагаа хийнэ

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн эмч Д.Тодномбат, Д.Тодням, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 60 хоногт багтаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсгийн “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1-6.13, 33.1-6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, 34.16-6-гийн “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэснийг үндэслэн ийн шийдвэрлэжээ. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч гурван хүн болон тэдний өмгөөлөгч нар “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хууль, журам зөрчсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол гаргасныг шалгуулахаар болсон аж.

Уг нь “Тодканнам” эмнэлгийнхэнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан хэрэгт тэднийг буруутган яллагдагчаар татсан билээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж байснаар 2021 оны арванхоёрдугаар сард шүүх хүсэлтийг хүлээн авч захирлыг нь яллагдагчаар татаад байгаа юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.