Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»НХААГ-ын албан тушаалт­нууд “Тэ­нүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал ол­госон гэж буруутгав
Гэмт хэрэг

НХААГ-ын албан тушаалт­нууд “Тэ­нүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал ол­госон гэж буруутгав

Эрхэм админBy Эрхэм админ10/03/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайж­руулах төслийн хүрээнд автобусны парк ши­нэч­лэл хийж, БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэр­лэсэн гэх автобуснууд оруулж ирсэн нь ол­ны анхааралд өртөж дуулиан тариад буй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл­чил­гээ үзүү­лэгч “Эрдэм транс”-ынхан он зас­сан авто­бус 10 гаруй жилийн турш үйлчилгээнд явуулж төс­вөөс татаас хэмээн их хэмжээний мөнгө авч бай­сан хэрэгт захирал Я.Эрдэнэбилэгийг шалгаж байгаа.Тэгвэл тус сал­барт ажил­ладаг “Тэнүүн-Огоо”-гийнхон ул­сын нуу­цад хамааруулсан тен­дерт шал­гарч оруулж ирж буй автобуснууд нь наад захын шаард­лагыг хан­гаа­гүй, ашиглалтаас гарс­ныг нийлүүлж байгаа нь тодорхой болсон.

Ту­хайлбал, БНСУ-д 10 жил ашиглаад үйлчилгээнээс ха­сагдсан унааг Вьетнамд капитал зас­вар хий­гээд манай ул­сад өгч байж.
Автобусны хөдөл­гүүрийн хувьд “Евро-5” байхыг шаардсан атал “Евро-2” буюу DE-12, DE-2366 загварынх бай­гааг мэргэжилтнүүд хэлэв. Кузов нь зэвэнд амар­хан идэгдэж, мууддаг бөгөөд БНСУ–даа ашиглалтаас гарч актлагдсан автобусыг будаж, за­маск тавиад засаж оруулж ирсэн нь тодорхой байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй 2023 онд БНСУ-д үйлдвэрлэж буй бүх автобус доторх дизай­наа өөр­чилсөн атал хуучин бүхээгтэйг авчирсан нь энэ өдрүүдэд тодорхой боллоо.

Энэ дуулиантай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн Хан-Уул дүүрэг дэх гэр, Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь тус компанийн оффис, гүйцэтгэх захирал, өмнө нь нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Автобус-3” ХК-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ж.Эрдэнэбатын гэрт нэгжлэг хийсний дараа ШШГЕГ-ын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангид энэ сарын 2-ны 00.30 цагийн үед албадан саатуулав. Тэдэн­тэй хамт нийслэлийн Худалдан авах ажиллагааны га­зар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлт­сийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төлөв­лөлт, зо­хион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьсон юм. Энэ дөрвөн хү­нийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэг нээсэн аж. Өө­рөөр хэлбэл, НХААГ-ын албан тушаалт­нууд “Тэ­нүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал ол­госон, тус компанийнхан удирдан зохион бай­гуулж хамтран оролцсон гэж үзэж байгаа юм билээ. Тэднээс гадна нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, нийслэлийн Худалдан авах ажил­лагааны газрын дарга Г.Энхтайван на­раас ЭЦА-ныхан мэдүүлэг авсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагыг бусдыг зали­лан мэ­хэлсэн хэмээн яллагдагчаар тооцож ч бол­зошгүй. Учир нь БНСУ-даа хугацаа нь дуус­сан ав­тобусыг шинэ, “Евро-5” стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй, утаагаа бү­рэн шүү­дэг гэх мэтээр хуудуутай тээврийн хэрэгсэл “шахсан” нь тодорхой болж буй билээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.