Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Мотив”-той үдэш
Папарацци

“Мотив”-той үдэш

Эрхэм админBy Эрхэм админ11/20/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын boyband-үүдээс хамгийн эмо сонсогчтой, уярал, хайрын дуутай хамтлаг тодруулах бол түүнд “Мотив” хамтлаг тэргүүлэх нь гарцаагүй. СУИС-ийн нэг ангийн дөрвөн залуу хүсэл мөрөөдөл, зорилгодоо үнэнчээр уран бүтээлээ туурвисаар 15 жилийг ардаа орхижээ.

Арван таван жил гэдэг тийм ч богино хугацаа биш. Энэ арван таван жилд “Мотив”-чууд хагацал учрал, уйтгар гуниг, баяр жаргал, хайр дурлал, уучлал ухаарлыг дуулжээ. Тэдний сонсогчид тэдэндээ хамт уйлж, уяарч, эморч байлаа.

Zaisan hill цогцолбор хөл гишгэх зайгүй пиг дүүрэг. Сүүлийн үед томоохон тоглолтууд энд л зохион байгуулагдах болсон. Гэвч Мотивынхонд багадах шиг. “Цасан бороо” дуугаар догдлол дүүрэн эхэлсэн тоглолт “Өвлийн хайрын дуу”-гаар үргэлжилж эхний хэсэг эхлэв. Энэ эхлэл хэсэг бол хамгийн нандин дурсамжуудаа эргэн санах хэсэг байсан мэт санагдана. Үзэгчид дуу бүрийг нь дагаж дуулна. Мотив үзэгчидээ, үзэгчид Мотивоо санажээ.


Арван таван жилийн ойд ах, эгч нарынх нь төлөөлөн баяр хүргэн ирж, чимэг болон ая дуугаа өргөлөө. Үзэсгэлэнт бүсгүй Б.Баярцэцэг гоо үзэсгэлэнгээ гайхуулан, уяруулсан бол Дижитал хамтлагийн ах нар нь “Галзуу ганц”-аараа доргиов. Яаж зүгээр байхав сүүлийн үед хит болж буй бүхий л эмо дууг “үйлдвэрлэгч” Дижиталын Эрка тайзан дээр яаж эмордогийгоо Мотивын фэнүүдэд л харуулав. Уран бүтээлчид бие биенээ хэрхэн дэмждэг, хүндлэл гэж юу байдгийг үүнээс мэдэрч болмоор. Мотив бол урлагийнхан дундаа, тэднээсээ асар их итгэл, хүндлэлийг хүлээсэн хамтлаг гэдгийг хүрэлцэн ирж уран бүтээлээ хүргэсэн, хамтдаа догдолж тайзны ард цугласан эрхэмүүдээс харж болохоор байлаа.

Арван таван жилийн ойн тоглолтоо Мотивынхон гурван хэсэгтэй байхаар төлөвлөжээ. Тоглолтын эхний хэсгийн дуунуудаа бүжиг дэглэлтэйгээр хүргэсэн бол үргэлжлүүлэн “Уучлалт гуйхыг минь хүлээж байна уу”, “Чи надад хайртай юу”, “Дурлалын домог” зэрэг дуунуудаа амьд хөгжимтэйгөөр дуу уран бүтээлүүдээ шинэчлэн хүргэж, төгсгөлийн хэсэг хүндэтгэлийн арга хэмжээгээр шргэлжилж тэнд хуран цугларсан үзэгч, сонсогчиддоо баярын бэлгээсээ хүртээлээ.

Дуулсан дуу болгоныг нь танхим дүүрэн үзэгчид даган дуулж, уяран хайлж, өнгөрсөн дурсамжуудаа санагалзан байлаа. Мотивтой уярч өнгөрүүлсэн үдшийг тодорхойлох ганц үг нь “Гайхалтай” байлаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.