Монголын морин хуурын музей ЮНЕСКО-ийн шагналд нэр дэвшихээр болжээ. Үүсгэн байгуулагч Баясгалангийн Сүхбаатар халуун баяр хүргэе.
Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.
Тэгвэл Морин хуур урлаач, судлаач “Жонон хар” Монголын морин хуурын музейг үүсгэн байгуулагч Баясгалангийн Сүхбаатар нь 2014 онд анхны морин хуурын музейг байгуулж өдгөө 400 гаруй цуглуулагатай болгож чадсан байна.
Тэрбээр дэлхийд цор ганц байдаг Морин хуурын музей нь Юнескогийн шагналд нэрээ дэвшүүлж байгаа юм байна.
1 сэтгэгдэл
Мундаг шүү