С.Баярын охид хоорондоо эвтэй
Ерөнхий сайд асан С.Баяр анхны гэргий О.Гэрэлтуяагаасаа Б.Хонгор, Б.Нандин гэдэг охидтой. Удаах эхнэр Х.Хулангаасаа Б.Даръяа гэдэг охинтой. Харин бага гэргий Б.Сувдаасаа Анир хэмээх бяцхан охинтой.
Тэгвэл тэдгээр охид нь хоорондоо тун эв найрамдалтай, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг гэнэ шүү.
Хэдийгээр өөр өөр ээжтэй ч гэлээ, хоорондын зүс царай тун төстэй аж.
Ямар сайндаа л С.Баяр өөрийн номондоо “Ууган охин Хонгор минь бага охин Аниртай адилхан. Тэр хоёрын зүрх сэтгэл, зүс царай ойрхон” хэмээн бичжээ.