Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч гурван хүн амь насаа алдсан хэрэг өчигдөр буюу 2021-02-08-ны өдөр гарлаа.
Тодруулбал, цагдаа болон онцгой байдлын газарт Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн 23 цагийн орчим иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага, Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид болон шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нар ажилласан байна.
Улмаар уг хэргийн газраас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцос /нийт 3 цогцос/ байсныг гаргаж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Тэднээс гадна хоёр хүнийг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн байна.