“Х Түц“ продакшний залуу жүжигчид болох Н.Баясаа, С.Батзориг нар “Өрийн дэвтэр” сошиал контент хийн, оюуны өмчийн зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авсан байна. Хүнд хэцүү амьдралтай айлуудын өрийг дарж, шинэхэн ажлаа эхэлсэн залуус эхний дугаартаа Жижгээ, Цогтоо хоёрыг урин оролцуулжээ.
Тэд дараагийн дугаартаа “Олон гоё дугаарууд хүргэнээ. Ах нартай царайгаараа ойролцоо л юм биш үү” хэмээн дараагийн оролцогчдоо дуудлаа. Хоёрдахь нэвтрүүлэгийн оролцогч нь Т.Бархүү, Ууганбаяр нар байх аж. Ах нартайгаа царайгаараа өрсөлдөхөө зарлаад буй тус нэвтрүүлэг “Өрийн_Дэвтэр”-т амжилт хүсэн ерөөе.