Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас УИХ-ын шинэхэн гишүүдээ бид бараг танихгүй гэж хэлж болно.
Олны анхааралд өртөөгүй л бол тэгэс, ингэс гээд мартчих гээд байгаа гэмтэй. Харин зарим нь овоо цахимд идэвхтэй болохоор царайг нь арай л мартчихгүй юм. Царай төрхөө бидэнд хоногшуулах гэж, цахимд идэвхтэй байдаг залуу гишүүдийн нэг бол Г.Дамдинням.
Залуу, бараг халуухан гишүүн маань спиртээ ч хэрэглэж, спортоо ч орхигдуулдаггүй бололтой юм. Цахимдаа чухам л спортлог зургуудаа оруулжээ. Чуулган эхлээд завсар зайгүй хуралдаж байгаа энэ цаг үед эрхэм гишүүн маань аль заваараа ингэж зааланд явдаг юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Ямартай ч УИХ-ын бараг ганц спортлог гишүүнийнхээ чухам спортлог “ярвайлттай” зургуудаас хамтдаа харцгаая.