Чингис хааны Монгол шар зурхайн тооллоор энэ сарын 12-нд буюу маргааш “Их монголын ес” эхэлнэ.
Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог уламжлалтай. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог билээ.
Есөн ес дуусах хугацаа нь 2022 оны нэгдүгээр сарын 31-нд дуусгавар болж, хоёрдугаар сарын 1-нд Бар жилийн шинийн нэгэн болох нээ.