Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Илон Маскын ээж нь халаасандаа мөнгөгүй, өрх толгойлсон 3 хүүхэдтэй ээжээс хэрхэн амжилтанд хүрсэн бэ?
Сонин хачин

Илон Маскын ээж нь халаасандаа мөнгөгүй, өрх толгойлсон 3 хүүхэдтэй ээжээс хэрхэн амжилтанд хүрсэн бэ?

coolBy cool11/15/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Энэ жил 73 настай Мей Маскын амьдралын түүхийг сонсохоор үнэхээр хүн гэдэг хэр тэвчээр хатуужилтай, мундаг болохыг ойлгодог. Тэрбээр үргэлж одоогийх шигээ олон сая дагагчтай, үлгэр жишээ амьдралыг цогцлоосон модель нэгэн байсангүй. Хэдийгээр Мей Канадад төрсөн боловч бага байхдаа аав ээжтэйгээ хамт Өмнөд Африк улс руу нүүж очсон байдаг.
Тэнд өсч хүмүүжсэн Мей дөнгөж 15-хан настайдаа моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд ахлах сургуулийн сурагч байхдаа Иррол Маск нэртэй чинээлэг инженер эртэй танилцсан байна. Ингээд орь залуу 20-иод насаа хүчирхийлэгч нөхрийн хажууд өнгөрүүлсэн байдаг. Түүний экс нөхөр нь Мейд бие махбодь болон сэтгэлзүйн маш их дарамт, хүчирхийлэл үйлддэг байсан юм. Мей хүчирхийлэгч нөхрөөсөө салахыг хүссэн боловч Өмнөд Африк улсад гэр бүл цуцлуулах хууль байгаагүй, гэр бүлийн зөрчил маргааныг сүртэй асуудалд тооцдоггүй, авч хэлэлцдэггүй байжээ.
Улмаар Мей бүр 31 нас хүрч, 3 хүүхэдтэй болсныхоо дараа л, Өмнөд Африк улсад гэрлэлтийн хуулинд өөрчлөлт оронгуут хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тэрээр бяцхан Илон (одоо Tesla, SpaceX-ын CEO), Кимбал (органик хоолны магнат), Тоска (кино найруулагч, продюсер) нартай амьдралаа шинээр бүтээхээр дүрвэн явсан байна. Энэ аялал нь 10 гаруй жилийн хугацаанд 2 өөр тив, 3 өөр улс, 8 хотоор үргэлжилсэн гэдэг.
Мейгийн амьдралын үндсэн зорилго нь хүүхдүүдээ хэрхэн өлсгөхгүй байх л байсан бөгөөд хожим Канадын Торонто хотноо өөрийн гэсэн байранд нүүж ороод жаахан ч гэсэн уужирч амьсгаа авчээ. Тэдэнд тавилга худалдан авах мөнгө байгаагүй тул Торонто дахь байраа хүн амьдарч болохоор болгохын тулд 4 үүлээ эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн гэдэг.
Мей бүсгүй 3 хүүхдээ тэжээх, 4 гишүүнтэй ам бүлийн амьдралыг залгуулахын төлөө нэгэн зэрэг 5 өөр цагийн ажлыг хийж амжуулдаг байжээ. Хоолны зөвлөгөө өгдөг хоол зүйч, сургуулийн багш, модель, зөвлөх гээд олон зүйлийг хийж, орлогын эх үүсвэрийг эрэлхийлж байв. Ийм л хүчирхэг ээжээс мэндэлсэн, хамтдаа хүнд бэрхшээлийг туулж өнгөрүүлсэн учраас өдгөө Илон Маск манай гарагийн хамгийн баян хүн болж чадсан бизээ.
Би өмнө нь Илон Маскын ээж Мей Маскын тухай бичиж байсан. Гэхдээ энэ удаагийх шиг хүнд хэцүү үе, бэрхшээлүүдийнх нь тухай биш, харин дэлхийн тэргүүн баян, суут сэтгэгч Илоны ээж Мей Маск ямар хүн байдаг, тэрбээр хүмүүст ямар зөвлөгөө өгч байгааг хүргэж байсан. Хэрэв танд энэ мэдээлэл таалагдсан бол цааш нь түгээж, сэтгэл дундуур яваа, магадгүй шантрахын ирмэгт очсон хэн нэгэнд урам зориг өгөөрэй.
Бэлтгэсэн Д.Жаргалсайхан
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.