Хөдөөний охиноос “Хүрээ хүүхэн” болж чадсан бүсгүй бол дуучин А.Хишигдалай. Байгалиас заяасан төрхөө пластик мэс заслаар өөрчилсөн тэрээр ёстой л энэ цагийн трэнд бүсгүй болсон.
Хаана ч шинэ реклам, шинэ дүр төрх хайж байна түүнийг сонгож тоглуулах болж. Бараг л загвар өмсөгч бүсгүйчүүдээс илүү эрэлттэй болсон тэрээр үнэ ханшийн хувьд ч уян хатан байдаг гэсэн.
Мөн хамтран ажиллаж буй байгууллагуудтайгаа хийсэн гэрээрээ ягштал биелүүлдэг учраас түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллага олон.
Дуучин бүсгүйн хувьд сүүлийн үед урлагаас түр хөндийрөөд байсан.
Харин тун удахгүй гарах шинэ уран бүтээлдээ зориулж шинэ стиль имидж гаргасан байсныг уншигч та анзаарсан уу.