“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг Соёлын сайд Ч.Номингийн нэр төр, алдар хүндэд нь хүндэтгэлгүй хандсан гэх үндэслэлээр 100 мянган төгрөгийн Зөрчлийн шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, Э.Одбаяр өөрийн сошиал хаягтаа, “”Чингис хаанаас өмнө Ази Европ хоёр тив хоорондоо холбоогүй байсан” гэж Соёлын саад худлаа шааж болохгүй. Ази Европын харилцаа одоо мэдэгдэж буйгаар 2500 жилийн өмнө, Торгоны зам буй болоод 2000 гаруй жил болж байна. Их Монгол болоод Их Хааны түүх 800 гаруй жилээр тоологдоно. Хормой сөхдөг хөлчүү улсын их баяр наадам бий болоод 2 жил болж байгаа, түүнийхээ тухай л ярьж үз МАНгарууд аа” гэсэн мэдээллийг нийтэлжээ.
ЦЕГ-аас Э.Одбаяр нь Соёлын сайд Ч.Номингийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ нэр төр алдар хүндэд нь хүндэтгэлгүй хандсан гэх үндэслэлээр 100,000₮-ний Зөрчлийн шийтгэл оногдуулжээ.
Шийтгэл оногдуулсан пост: https://t.co/8bZ8efGLoI https://t.co/L4dHsQoFA5 pic.twitter.com/lgXj6cxHi8
— Amedia (@Amedia_mn) December 4, 2021