Өнгөрсөн Улсын баяр наадмын үеэр үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татсан. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өртөж, нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байсан.
Клипэнд тоглосноос хойш бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэн зөвхөн салбартаа “од” байхаа больж, олноо танигдсан гэхэд болно. Тэгвэл түүний онцгой өвөрмөц агшиг бүхий гэрэл зургуудийг уншигч танаа сонирхуулж байна. Тус гэрэл зургуудыг нэгэн фитнесийн тэмцээний үеэр тамирчин бүсгүй маань авхуулж, цахим хуудаснаа байршуулжээ.