Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүны найз бүсгүй гэдгээр олонд танигдсан Алунгоо буюу олноо Nuna монголын загвар өмсөгчдийн нэр хүндтэй шоу болох Models нэвтрүүлэгт оролцсон.
Гэвч тэрээр өчигдрийн шалгаруулалтаар шүүгчдээс хамгийн бага оноог авч хасагдсан билээ. Тэгвэл тэмцээнээс хасагдсан ч хайртай залуу О.Билгүүнээс тэрээр автомашин бэлгэнд авсан байна.
Загвар өмсөгч бүсгүйн хувьд энэ жил дөнгөж 23 настай ч өөрийн нэрийн гоо сайхны брэнд дэлгүүртэй, мөн загварын салбарт өсөх чамгүй амжилттай яваа нэгэн юмс.
Харин түүний найз залуу О.Билгүүний хувьд үе тэнгийнхээ моделиудын дундаа нэлээд бийлэгжүү харагддаг. Тухайлбал, бизнес, өмссөн зүүсэн болоод унаж яваа машинаараа бусдаасаа илүүрхдэг нэгэн. О.Билгүүнийг сонирхдог охид бүсгүйчүүд их. Харин хувийн амьдралын тал дээр ихэд нууцлаг энэ залуугийн талаар Солонгост охиных нь ээж байдаг гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Хаана ч явсан ганц бие юм шиг явж харагддаг О.Билгүүний гэргий өөрөөс нь нэлээд эгчмэд бүсгүй байдаг гэх мэдээлэл байсан.
Гэвч уг мэдээллийг тэрээр үгүйсгэж байгаагүй.