УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өдгөө фэйсбүүк лайвын “хаан” болоод буй. Өөрийн амьдралын хэв маяг, стиль имидж, эхнэр охиндынхоо хүсэл сонирхлыг монголчууддаа нээлттэй хүргэдэг тэрээр гурван охинтой.
Том охин Г.Энэрзаяа Английн хатан хааны нэрэмжит University college of London-г улаан дипломтой төгсөж, охиноороо бахархсан аав нь будаг нь ханхалсан цоо шинэ Jimmy автомашинаар шагнасан цаг саяхан. Монголд ирээд мэргэжлээрээ ажиллахаасаа илүү иогийн багшаар ажиллах болсон түүнтэй танилцах хүсэлтэй залуус цөөнгүй байдаг. Ямартаа л, Л.Гүндалай эрхмийн хаяг руу “Сайн байна уу, хадам ааваа” гэж хаяглах хүн олон байдаг.
Харин дунд охиноо тэр бүр цахим хуудаснаа ил гаргаад байдаггүй Л.Гүндалай ноёнтон бага охин Г.Энэрхэнээ “Бөөн витамин” гэж дуудах дуртай.
“Бөөн витамин” охин нь аавынхаа бизнес ухааныг өвлөсөн нэгэн бөгөөд 10-хан настайгаасаа хотхоны оршин суугчиддаа хоол зардаг байсан бол, өдгөө гоо сайхны саван борлуулдаг бизнестэй дунд сургуулийн сурагч гэж байгаа.