Нийтийн дууны урлагт хослон дуулаачдын эхлэлийг тавьсан гэгддэг У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын хайрын романс тухайн үедээ хэн бүхний анхаарлыг татаж байсан.
Гэсэн ч амрагийн харилцаагаа үгүйсгэдэг байсан тэд хэн, хэн нь амьдралаа хөөж, уран бүтээлийн зам нь ч салсан. Удалгүй У.Далантай амьдрал зохиож Х.Саран хэмээх даруухан бүсгүйтэй нэг гэрт орсон байдаг. Ийн У.Далантайн ар талд олон жил бат зогсож, эр нөхөрөө гавъяат цолонд хүргэж чадсан түүний гэргий анх удаагаа “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцож олны өмнө ил гарчээ.
Тэд ханилаад 20 жилийн нүүр үзэж буй бөгөөд анх Сэлэнгэ аймагт тоглолтоор явж байх үедээ гэргийтэйгээ танилцжээ. Гэрийн эзэн бие дааж хоол хийх нь бүү хэл гал тогооны ажилд ч оролцохдоо маруухан гэнэ. Гэхдээ өнөөдөр тэрээр, охидынхоо даалгавраар 60 минутын турш рестораны түвшний хоол хийхээр зориг шулуудсан нь энэ аж.
Түүний гэргий Х.Саран англи хэлний багш мэргэжилтэй нэгэн бөгөөд олны нүдэнд өртөх тун ч дургүй гэнэ лээ. Тэрбээр ШУТИС-ийн англи хэлний лицейд мэргэжлээрээ ажилладаг бөгөөд гавъяатын талаар элдэв мэдээлэлд нэг их ач холбогдол өгдөггүй гэсэн шүү.