Тайз, дэлгэцийн урлагт хэзээнээсээ л авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн зүс ялдам сайхан бүсгүйчүүд өнгө нэмэн орж ирдэг хойно.
Тэдний тоглосон кино, клип, жүжиг ч энэ хэрээр эрэлт ихтэй, реклам сурталчилгааны урилга тасралтгүй хөвөрдөг моод манайд ч бий.
Үүний нэг жишээ нь жүжигчин Ч.Сэлэнгэ, мисс Б.Бадамцэцэг нар. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том бэр болох жүжигчин Ч.Сэлэнгэ сүүлийн үед нэлээд нэрт гарч яваа авьяаслаг бүсгүй.
Найруулагч нөхөр нь ч ихэнх бүтээлийнхээ гол дүрд эхнэрээ сонгодог нь хэнд ч ойлгогдохоор асуудал.
Харин мисс Б.Бадамцэцэгийн хувьд МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд тоглосноор дэлгэцийн бүтээлд хүч сорьж эхэлсэн түүхтэй нэгэн. “Фантастик” продакшны хэд хэдэн кинонд тоглож, жүжиглэх авьяасаа харуулсан мисс бүсгүй одоо шүдний эмчээр ажиллахын сацуу урлагийн бүтээлд ч цаг заваа зориулж явна.
Нөхрөөсөө са лж, хоёр хүүхдээ өсгөх болсноо зарласан тэрбээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Этгээд” киноны нээлтэнд жүжигчний хувиар оролцжээ.
Орчин цагийн сор болсон дэлгэцийн сайхан бүсгүйчүүд ийнхүү ХАМТДАА тайзан дээр олны нүдийг хужирлаж явна.