Нийтийн дуучин Б.Уранзаяа Увс аймгийн Тэс сумын уугуул. Улаанбаатарт төвхнөсөн ч төрж өссөн нутгаа их санадаг нутаг амьтай нэгэн гэнэ. Дуучин Б.Уранзаяа, Даваагийн Бурмаа, Дуучин Олзодын Гансувд нарын үеэл. Төө зайгүй төрсөн ах дүүсийн хүүхдүүд болох гурван эмэгтэй хамран “Сүүн үргэлжлэл” тоглолтоо 2019 онд хийсэн билээ. Д.Бурмаагийн нөхөр нь улсын начин Насандэлгэр. Харин О.Гансувд мэргэжил нэг дуучин Э.Төрмандахтай гэрлэж, хамт дуулсаар удлаа.

Чөтгөрийн бага нь адтай гэгчээр дуучин Б.Уранзаяа дуучин хоёр эгчээсээ илүү залуусын сонирхлыг татдаг. Дуучин Б.Уранзаяа бүсгүйн гэр бүлд дуу хууранд умбаж, өдөр бүхэн шинэ дуу төрж, шинэ бүтээл ундарч байдаг гэхэд хилсдэхгүй.
Учир нь Б.Уранзаяагийн эр нөхөр М.Ариунтулга “Эгшиг” студийн захирлаар ажилладаг. Эгшиг студи ихэвчлэн нийтийн дуучдын дууг бичиж, 100 гаруй цомог гаргасан газар. Студийн захирал нөхөртэй дуучин бүсгүй хоолойгоо бичүүлэх, цомон бүтээхдээ толгой өвдөхгүй, уран бүтээлд нь ч их нэмэр болдог биз ээ.
Харин тэдний хайрын түүхийг сонирхуулахад, дуучин бүсгүй СУИС-ын төгсөх курсын оюутан байж. Ингэж явахдаа зохиолын дуу бус эстрад дуу дуулах сонирхолдоо хөтлөгдөн анх “Эгшиг” студид очсноор М.Ариунтулгын харцанд өртжээ. Анх ах дүүсийн харилцаатай байсан тэд facebook chat-аар харилцсаар байгаад нэгэндээ дасаж дурласан тухайгаа дурсах дуртай.