Өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлчээр нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Зайсан хилл” цогцолборт хүчингийн хэрэг гарсан байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 28-ны өдөр тус цогцолборт байрлах, цахим тоглоомын төвд Сонгинохайрхан дүүргийн иргэн, 25 настай эмэгтэйг хүчирхийлжээ. Энэ хэрэгт 20 настай эрэгтэй З гэгчийг холбогдуулан, цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа аж.


Сануулахад, өнгөрөгч 2021 оны аравдугаар сард “Зайсан хилл” цогцолбор “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, цар тахлын үеийн журам зөрчин, халдвар хамгааллын дэглэм алдсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн, хариуцлага тооцсон байдаг.
Мөн тус цогцолбор нь удаа дараа зөрчил гаргасан учраас “Зайсан хилл”-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, шүүхэд өгөхөөр болсон тухай хотын дарга Д.Сумъяабазар тухайн үед мэдэгдэж байсан юм.