Hiphop-ийн ертөнцөд өөрсдийн байр суурь, авъяас чадвараараа танигдсан дуучид бол Wangstaman болон Armyman гэх залуучууд билээ.

Wangstaman бол Багануур дүүргээс гаралтай 2002 оноос хойш Hiphop-ийн урлагаар уран бүтээлээ хийсээр одоогоор гурван бүтэн цомог 500 гаруй уран бүтээлтэй аж.

Харин Armyman гэх дуучин залуу бол Монголын зэвсэгт хүчний лидер анги болох 084 шүхэр десантын ангийн сувилагч алба тушаалтай, ахлах ахлагч цолтой хүчний байгууллагадаа цорын ганц хип хопчин юм. Энэ залуу одоогоор бүрэн хэмжээний нэг цомогтой.

Уг залуус 2022 оны 03 дугаар сарын 17-нд Наран плаза-гийн зургаан давхарт “ОНЖАВУУД” тайлан тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Цэрэгт алба хаасан он жавуудын сэтгэлийг хөдөлгөсөн тоглолт хийж, үе үеийн уран бүтээлээрээ бут авахаар зэхэж байна.