Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Г.Баасанжаргал гэгч элэгний өвчтэй хүнийг нь зодсон байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэрэг өчигдөр /2022.03.18/ Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 21:00 цагийн орчим болсон аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  тус эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэнийг Г.Баасанжаргал эмч хэл амаар доромжилж улмаар биед нь халдсан байна. Үйлчлүүлэгчийн биед халдсан тул эхнэр нь шаардлага тавихад багалзуурдан, зодсон бөгөөд чухам энэ үед элэг рүү өшиглөсөн нь цусаар бөөлжих, биеийн байдал нь хүндрэхэд хүргэсэн ажээ.

Г.Баасанжаргал эмчийг ийнхүү настай хүмүүсийн биед халдаж байхыг тус эмнэлгийн өвчтөн, сувилагч нар харсан байна.

Зургийн тайлбар: Өвчтөнөө зодсон гэх Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Г.Баасанжаргал

Хэрэг гарах үед Г.Баасанжаргал эмч нь согтуу байсан бөгөөд түүнийг эрүүлжүүлэхгүйгээр явуулсан аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа