Саяхан буюу 2022.02.25нд Монгол бөхийн өргөөнд “Хайртай л юм чинь” нэртэй анхны уран бүтээлийн тоглолтоо өргөн барьсан дуучид бол Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ нар юм.


Залуу хос дуучид нь 2016онд СУИСийг Уртын дуучин мэргэжлээр нэг ангид суралцаж төгсжээ. ӨМӨЗОнд мэргэжлээ сурталчлан нэлээдгүй олон жил ажилласан.Оюутан ахуй цагаасаа үерхэж нөхөрлөн улмаар хамтран уран бүтээл туурвиж эхэлснээс хойш өдгөө найман жил өнгөрчээ.


Уран бүтээлийн гараагаа эхэлж буй хос дуучид маань нэг охинтой. Ховд аймгаас төрөн гарч буй анхны гэр бүлийн дуучид юм.
Сүүлийн үед ард түмний сонсож эхэлж буй Алтан нар дууг албан ёсны эрхтэй сэргээн дуулсан билээ.
Хос дуучдын залгамж халаа болон гарч ирж буй залуу хос дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.