Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсролын байгууллагууд эцэг эхчүүд, сурагчдын дунд тэмцээнд уралдаан зохион байгуулахгүй засварласан.
Харин хөл хорионы дэглэм суларсантай холбоотойгоор хүүхэд, багш, эцэг эхчүүдийн харилцаа холбоог бататган сайжруулах тэмцээн уралдааныг ЕБС-ууд зохион байгуулж эхэлсэн байна. Энэхүү тэмцээн уралдааны зарим нь эцэг эхээсээ тусдаа өсч хүмүүжиж буй хүүхдийн хүүхдийн эрхэнд халдах, тэдний сэтгэлзүйн “шарх”-ыг хөндөх, өөртөө дутуугийн мэдрэмж авах сэдлийг төрүүлэх наадам, наадгай болж буйд даанч харамсмаар
Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 3316 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 1-4 хүүхэдтэй, 7-оос дээш жил амьдарсан хосууд ихэвчлэн салж байгааг судлаачид хэлж байна.
Гэтэл цэцэрлэгийн болон ЕБС-ийн зарим захиргаа уг асуудалд мэдрэмжгүй хандаж байна. Тухайлбал, БЗД-ийн нэгэн дунд сургуулийн 1-12 анги тус бүрээс хоёр аавыг сонгон авч сургуулийнхаа сурагчдийн дунд тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд сурагчид аавдаа зориулсан эссэ, зохион бичлэг бичиж аавдаа уншиж өгөх бол аавууд нь хүүхэддээ зориулан дуулж бүжиглэн, хайраа илэрхийлэх аж.
Сурагчид уг тэмцээнээс аавынхаа нөмөр нөөлөг, хайр халамж, эерэг хандлагыг өөрийн хүүхэддээ болон бусдад таниулах зорилготой гэнэ.
Тус сургуулийн захиргаа сурагчдын дунд аавгүй өсч яваа олон сурагчид бий гэдгийг ойлгон жендерийн тэгш байдал, оролцоотой тэмцээн уралдаан зохион байгуулж болохгүй байсан гэж үү?