Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн удирдлагууд хүүхдүүдийн амралттай зэрэгцэн сургуулийнхаа бүх хүүхдэд 15 мянган төгрөгийн үнэтэй, хичээлийн холбогдолгүй номыг шахаж өгчээ.


“Хэрвээ та аав бол…” хэмээх нэртэй энэхүү номыг “Нийгмийн гэгээрлийн холбоо” ТББ-аас гаргасан бөгөөд тус сургуулийн захиргаанаас ангийн багш нарт хүүхдүүддээ төлбөртэй тараахыг үүрэгдэж, цалин хөлстэй нь хатуу ярина хэмээн сануулсан байна.


Ингэхдээ тэд “Аав нарт нь уншуулаарай. Аавгүй хүүхдүүдэд нь өөрсдөд нь уншуулаарай” гэж 2-12 дугаар ангийнханд тараажээ.
Тус сургуульд явдаг олон хүүхэдтэй айл бүр хүүхдийнхээ тоогоор 15 000 төгрөг төлөх нь. Улсын төсвөөс цалин хангамж авдаг боловсролын байгууллага хэн нэгний ашиг сонирхолыг дэмжиж, шахааны бизнес хиймээргүй байна.

Өнөөдөр монголын нийгэмд “аавгүй” өсч өндийж яваа хүүхэд олон бий. Гэтэл тус сургуулийн удирдлагууд тэдгээр хүүхдийг “хүчирхийлж”, сэтгэлзүйд нь дарамт шахалт үзүүлж байгааг онцлох нь зүйтэй болов уу.