Урин дулаан цаг ирсэн ч бага насны хүүхэд багачуудын дунд томуу, томуу төст халдварт өвчний гааралт буурахгүй байгаа билээ. Маш амархан хатгаа болдог гэх тус ханиадны улмаас дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, өрхийн эмнэлгүүд амралтын өдөр уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Хатгааны оноштой хүүхдүүдийг “ор байхгүй” нэрээр кордарт хэвтүүлж эмчлүүлэх нь энүүхэнд. Тэр тусмаа, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд энэ мэт “эмгэнэл”-тэй дүр зураг хэвийн үзэгдэл мэт.

Гэтэл Хан-Уул дүүрэгт шинээр нээгдсэн “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв” гэх сүржин нэртэй эмнэлэг бусад дүүргийн хүүхдүүдийг хүлээн авдаггүй бололтой. “Баячууд”-ын тодотголтой дүүрэгт оршин тус улсын хүүхдийн эмнэлэгт орноос их юмгүй байгааг олны танил одууд нь сурталчилж байх жишээтэй.


“Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв” нь “Үндэсний” гэх тодотголтой юм бол яагаад бусад дүүргийн хүүхдийн эмнэлгийн ачааллаас үүрэлцэхгүй байгаа юм бэ.

Яагаад ийм ялгавартай ханддаг юм бэ. Аль ч дүүрэгт амьдарсан адилхан л монголын ирээдүйг бүтээх “хүмүүс” гэдгийг ухаарч, бусад дүүргийнхээ хүүхдүүдийг хэвтүүлж үйлчилж болохгүй гэж үү.