Нийслэлд хоёр настнуудын 50 хувь нь л цэцэрлэгт хамрагдаж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байгаа аж.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд
2 настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь

3 настай 35.832 хүүхдийн 66.5 хувь

4 настай 34.763 хүүхдээс 85.3 хувь

5 настай 37896 хүүхдийн 88.2 хувь нь

цэцэрлэгт тус тус хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо байна.

 

Тэдгээрээс энэ онд зургаан хороонд цэцэрлэг барихаар төлөвлөжээ.