Гар утасны дугаар нь зарим хүний хувьд энгийн нэг тоо бол, өөр хэн нэгний хувьд өөрийгөө бусдаас дээгүүрт үнэлэх, ялгарах хэрэгслүүдийн нэг болоод удаж буй.

Тэр тусмаа сүүлийн таван жилийн хугацаанд гар утасны дугаар нь үнэт эдлэл, үл хөдлөх газартай дүйцэхгүйц үнэд хүрч өсөөд байгаа юм. Тухайдбал, Мобиком үүрийн телефоны анхлан гаргаж байсан 9911-тэй дугаарын ханш 2017 онд 13 сая төгрөгний ханштай байсан бол өдгөө дор хаяж 100 сая төгрөг хүртлээ өссөн байна.

Уг дугаарыг ББСБ-ууд 30-60 сая төгрөгийн барьцаанд авч, зээл хүртэл гаргаж өгдөг болсон байх жишээний.