Тураг гогой буюу Хар галууны тоо толгой хэвийн хэмжээнээс хэтэрч байгалийн тэнцвэрт байдал алдагдан, экосистемд ноцтой аюул тулгаран гамшгийн хэмжээнд хүрээд байгааг ӨГИЙ нуур сумын байгаль хамгаалагчид хэлж байна.

 

Энэ гамшиг ганц ӨГИЙ нуурт тохиолдож байгаа биш бөгөөд загас элбэгтэй нууруудад хар галуу хэвийн хэмжээнээс хэтэрч гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл зөндөө байна. Хар галууны тоо толгой хэт ихэссэнээр загасны нөөц хомсдох, бусад нүүдлийн шувуудын амьдрах орон зай хумигдан, идэш тэжээл хүрэлцэхгүйн улмаас дайжин одох аюул нүүрлэх тул мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хар галуутай тэмцэх талаар арга хэмжээ авахыг холбогдох газруудад сануулж буй аж.
Уяир нь 5000 хар галууны нэг нь л нэг өдөрт 10 загас иддэг гэнэ. Тэгэхээр хэдэн зуун, хэдэн мянган загас устаж үгүй болохтой нүүр тулаад байгаа юм.

Гадаадын улс орнууд тоо толгой нь хэтэрвэл устгах арга хэмжээ яаралтай авдаг, ер нь дургүй талдаа юм. Гол аюул нь үржих чадвар сайтай, ховдог, загасыг том жижиг гэлтгүй барьдаг, чонын араншинтай, усанд гүн шумбадаг, бусад шувуудын орон зайг шахдаг зэргээр “Нисдэг харх” гэж хэлж болохоор хөнөөлтэй шувуу юм. Нэг загастай нуурыг цөлмөөд дараагийнх руу нүүдэл хийдэг, бөөнөөр нь нэг дор цөлмөдөг террорист маягийн шувуу ч гэж хэлж болохоор байна.