Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Шадар сайд С.Амарсайханы төсвийн мөнгийг “самарсан” түүхүүд
Папарацци

Шадар сайд С.Амарсайханы төсвийн мөнгийг “самарсан” түүхүүд

Эрхэм админBy Эрхэм админ05/04/2022Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн иргэдийн хурлын танхимаас Улаанбаатар хотын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд гэх мэтчилэн албан тушаал, амбицаа өргөж яваа хүн бол С.Амарсайхан.

Анхлан нэвтрүүлэгч эхнэрээрээ олны танил болж байсан тэрбээр “Оюуны ундраа” группын С.Отгонбаярын дүү, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын худ ураг гэхээр өдий зиндааны амбицтай явах нь аргагүй биз ээ. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь зарлагадаж, но-той ноцтойгоор самарсан түүхүүдийг манай сайт онцолж байна.

“Агаарын дүүжин тээвэр” төслийн урьдчилгаа 22.2 тэрбум төгрөг хаачив?


Хөл хорионы эхэн үед түүний санаачилж боловсруулан, НИТХ-аар батлуулж чадсан агаарын дүүжин тээврийн асуудал өнөөдөр ор сураггүй алга болжээ. Тэр бүү хэл, дүүжин тээврийн урьдчилгаа мөнгө гэж Төрийн сангаас 22.2 тэрбум төгрөг авсан нь одоог хүртэл үр дүнгээ өгөх нь бүү хэл, сүүдэр нь ч үзэгдэхгүй алга болжээ.
С.Амарсайхан сайд хотын дарга байхдаа нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар “Агаарын дүүжин тээвэр” төслийг иргэдэд танилцуулж байв. Уг төсөлд зориулж 2020 оны наймдугаар сард хоёр компани руу нийт 22.2 тэрбум төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Дүүжин тээвэр барих ажил эхэлсэн эсэх нь одоог хүртэл эргэлзээтэй байсаар байна. Эргэн сануулахад, анх Улаанбаатар хотод Агаарын дүүжин тээврийг нэвтрүүлнэ хэмээн Шадар сайд С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байх үедээ танилцуулахдаа “2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн хэлж байв. Дээрх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байх талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд мэдээлж байсан юм.
Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.
Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл “Шилэн данс” системд байршсан байна. Бид урьдчилгаа болгон шилжүүлсэн энэхүү төлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа тухай өнөөдөр мэдэх хүн алга.

НИТХ-ын 2020 оны А/1080 тогтоолоор нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь одоог хүртэл тодорхойгүй, хаалттай байсаар байна.

Тус бүр нь 200 мянган ам.долларын үнэтэй 10 ширхэг хоёр давхар автобус хаачив?


Одоогоос хоёр жилийн өмнө нэг бүр нь 200 мянган ам.долларын үнэтэй автобус нийслэлийн нийтийн тээвэрт явж, энгийн автобуснаас 10 дахин хямд өртөг зарцуулж, өдөрт 200-300 мянган төгрөгийн орлогыг өлхөн хийдэг хэмээн нийслэлийн удирдлагууд хэвлэлийнхэнд гайхуулж байв.
Лондон хотынх шиг давхар, ногоон автобус иргэд бидэнд ч сонин содон байлаа. Гэтэл өнөөх давхар автобус маань гэнэт алга болчихов. Өнгөрсөн жил харагдсангүй. Одоо ч байхгүй. Тухайн үед хотын захирагч асан С.Амарсайхан “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ” хэмээн байв.
Тус бүр нь 200 мянган ам.долларын үнэтэй 10 ширхэг давхар автобус чинь хаачив аа, Шадар сайдаа.

3,2 тэрбумаар боссон усан оргилуур чинь хэзээ ажиллах юм бэ?


Одоогоос таван жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 авто машины багтаамжтай авто зогсоол нээлтээ хийж байсан. Уг зогсоол нь анх иргэдэд үнэгүй үйлчилнэ гэж байсан ч яваандаа тус газар нь нийтийн эзэмшлийн талбай бус хувийн өмч болж таарсан учраас одоогийн Шадар сайд С.Амарсайхан Нийслэлийн засаг дарга байхдаа шийдвэр гаргаж, тус авто зогсоолыг эзэмшдэг “Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байсныг уншигч та мартаагүй байх. Улмаар дээрх газрыг чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур барина гэдгээ С.Амарсайхан мэдэгдэж байв. Үнэндээ энэ мөнгөө мань хүн халааснаасаа гаргаагүй, нийслэлийн төсвөөс гаргуулсан байдаг. Гэвч анхнаасаа л олны дургүйцэл, хэл амны бай болсон уг УСАН ОРГИЛУУР сонгуулийн үеэр ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэл үр ашигаа өгөхгүй байгаа. Тус усан оргилуурыг ажиллуулахын тулд УС ЗӨӨЖ ДҮҮРГЭДЭГ болсон нь нууц биш. Зуны эхэн сар гарсан энэ цаг үед ч тус усан оргилуур ажилд орсонгүй. Магадгүй ус зөөж дүүргэдэг учраас олны хэл амнаас айсан биз. Хамгийн инээдтэй нь 3,2 тэрбумаар бүтсэн тус усан оргилуурыг одоогийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 3,7 тэрбумаар засварлах шийдвэр гаргаж байсан шүү.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.