Гадаад харилцааны яам энэ оны гуравдугаас сарын 22-нд компьютер, тоног төхөөрөмж авах тендер зарлаж, тендерийн “ялагч”-тайгаа 249 сая 810 мянган төгрөгийн гэрээ байгуулжээ.

Улмаар Төрийн сангаас гэрээний 40 хувь болох 99 сая төгрөгийг Ай Си Ти сервис компаний данс руу шилжүүлсэн тухайгаа шилэн дансандаа онцолжээ.


Ай Си Ти группыг үүсгэн байгуулагч А.Баттамир нь Компьютер техник менежментийн сургууль төгссөн. Үндсэн мэргэжил нь программ хангамж. “Айтүүлс” хэдэн жилийн өмнөөс Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, урьд хийгдэж байсан IPO-нүүдийн амжилтыг шинэчлэн тогтоож байсан удаатай.