Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг хэзээнээс хөөрхөн сайхнаараа гайхагддаг байсан нэгэн. Тэрбээр оюутан байхдаа “Оюутан мисс” титмийг өвөрлөж байсан гэхээр ямар гоо үзэсгэлэнтэй охин явсныг илтгэх биз ээ.
Өдгөө 4 хүүхдийн ээж болсон тэрбээр уламжлалт Монгол хувцас, гоёл чимэглэл, эдлэл өөрийн хувцаслалтдаа үргэлж шингээдэг. Харин сүүлийн үед Европын соёлыг Монгол эмэгтэйн хээнцэр хувцас, чимэг зүүлттэй хэрхэн хосолж болдогыг өөрийнхөөрөө харуулах болсон байна. Тиймдээ ч, түүнийг үеийн уран бүтээлчид нь “Ганган Чимгээ” хэмээн дуудах болсон гэнэ шүү.