Mixx хамтлагийн ахлагч асан, реппер Темпо сүүлийн үед урлаг уран сайхан гэхээсээ илүү загварын ертөнц рүү урвах болсон. Өөрийн бие бялдараа хүссэн хэмжээндээ хүртлээ хөгжүүлж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа булчинлаг биеэ гайхуулж охид бүсгүйчүүдийн харааг булааж, харцыг нь эзэмдэх болжээ.

Тэрбээр шийдэмгий төрх, шударга үг, Шүүдэрцэцэг мисстэй учир ургуулж явснаараа олонд илүүтэй танигдсан. Тэдний хайрын романтик романсыг одоог хүртэл фэнүүд нь дурсах дуртай. Реппер Темпогийн жинхэнэ нэрийг Б. Болдбаатар гэдэг бөгөөд өдгөө 31 настай.