Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадмын өнгөрсөн жилийн эзнээр Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор, яруу найрагч О.Цэнд-Аюуш тодорч байв.

Өөрийн яруу найраг, шүлгийн түүвэр номуудаараа танигдсан тэрбээр өнгөрсөн амралтын өдөр болсон Үндэсний номын баяраар уншигчтайгаа биечлэн уулзаж явааг манай сайтын папараци дурандаа буулгажээ.
Яруу найрагч О.Цэнд-Аюушийн хувьд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын эгэл жирийн малчин ардын л хүүхэд гэдгээрээ бахархах дуртай. Яруу найргын тэргүүний наадамд манлайлсан “Цасан шуурга” шүлгийнхээ тухай тэрбээр “Хаврын карантинтэй өдрийн хаа нэгтээ айхавтар цасан шуурга тавихад л…
Орхиод явсан амраг чинийхээ араас
Орчлон хорвоо сүйрч байна… гэж бичмээр санагдаад л бичсэн. Тэрийгээ “Болор цом”-ын тайзнаа уншмаар санагдаад л уншсан. “Хүннү хүн” шүлэг ч гэсэн миний л дотоод сэтгэл, илэрхийлэл. Саяхан л тэрлэсэн. Чиний дотор, миний дотор Хүннүгийн ард түмний яс янгинаж, цус буцалж, мах шархирч байдаг юм байна аа л гэж би бодсон юм. Би цэнгэлийн манлайд хүрээгүй ээ. Угаасаа тийм бодол санаа ч алга. Ерөөсөө цэнгэлийн манлайд хүрнэ ч гэдэг холын зүйл байх. Яахав загнуулж, аргадуулаад л явна даа” хэмээн даруухан өгүүлж байсан удаатай.