Хүүхдийн баярыг угтаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/03 тоот удирдамжийн хүрээнд Сүмбэр сумын худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийв.

Хяналтын явцад хаяг шошгоны зөрчилтэй 16 нэрийн 345ш бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хүүхдийн бэлгэнд боосон болон лангуугаар худалдаалж байсан хугацаа дууссан 12 нэрийн 435ш, 20 кг бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжийн дотоод хяналтан дор устгуулж, хоол, хүнстэй холбоотой хордлогод өртөх эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Хяналт үргэлжилж байна.

Иргэд та бүхэн хүүхдийн бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо хадгалах, хэрэглэх хугацаа, чанар аюулгүй байдлыг шалгаж авахыг зөвлөж байна.